Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын оюутнуудтай уулзалт хийлээ

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай STUDENT DAY 2024 арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан залуустай уулзаж, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Чадлын дутагдалд орсон энэ үед цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдал, салбарын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого болон түүнд шинээр төгссөн оюутнуудыг хэрхэн уялдуулж байгаа талаар ихэвчлэн сонирхон асууж байлаа. Дэд сайд М.Баярмагнай үүнд:

  • Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрт багтсан Эрчим хүчний салбарын богино, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн дулааны цахилгаан станц, шинэ технологи бүхий Сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд, эх үүсвэрүүдэд хийгдэж байгаа өргөтгөл, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
  • Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбарт 16 мянга гаруй инженер техникийн ажилчин, албан хаагч ажиллаж байгааг дурдаад цаашид боловсон хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа талаар статистик баримт гарган танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээний дүнд оюутан залуусын авах зарим гол үйлчилгээ /E-Mongolia системд E-Student цэс нэмэгдсэн, нийтийн тээврээр зорчих картын үйлчилгээ гэх мэт/-г цахимжуулах, эрүүл мэндийн эрт илрүүлгийг даатгал төлсөн эсэхээс үл хамааран хамруулах, боловсролын зээлд хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэх, сайн дурын ажил хийсэн оюутнуудад зохих кредит цагийг өгөх, оюутан цэрэг хөтөлбөрт хандагчдын тоо эрс нэмэгдүүлсэн зэрэг олон давуу тал гарсанд талархалтай байгаа талаар оюутнууд хэлж байлаа. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ