СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
1. Төслийн ахлах инженер (1 хүн)
Тавигдах шаардлага
- Эрчим хүчний чиглэлийн “инженер” бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Дулааны цахилгаан станц болон дулааны станцад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Дулааны станц, зуухны чиглэлээр мэргэшсэн, ур чадвартай байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг (MS office, AutoCAD)бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
2. Барилгын инженер (1 хүн)
Тавигдах шаардлага
- Барилгын инженерийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх (Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу тал болно);
- Барилгын салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд хяналт тавьж ажилласан 10-аас доошгүй жилийн туршлагатай байх
- Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан болон барилгын материал, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн шаардлагыг мөрдүүлж ажиллах туршлага чадвартай байх
- Англи эхэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
2. Төрийн албан хаагчийнанкет;
3. Товч намтар;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт);
7. Ажил байдлын тодорхойлолт.
Дээрх материалуудыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 дүгээр давхар, 100 тоот.
Цахим хаяг:badarguun@energy.gov.mn;batbuyan@energy.gov.mn
Холбогдох утас: 88005187; 99101650;51-267072; 51-263051
Сэтгэгдэл