Багануурын 400 МВт-ын цахилгаан станцыг төсөл
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
БНХАУ-ын хөрөнгө оруулалт |
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
Концесс (Барих-Ашиглах-Шилжүүлэх) |
3 |
Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ |
634,317,000 ам.доллар |
3.1 |
Зээлийн санхүүжилт |
- |
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
- |
3.3 |
Төсвийн санхүүжилт |
- |
3.4 |
Санхүүжилтийн гүйцэтгэл |
- |
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2021-2026 |
5 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “Багануур Пауэр”ХХК |
6 |
Төслийн хэрэгжилт |
Хэрэгжиж байгаа |
Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага: Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ, стратегий ач холбогдол бүхий орд газруудыг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна Дорнод бүс, Өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр бий болж, системийн найдвартай ажиллагаа хангагдах бүрэн боломжтой болно. |
||
Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:
|
Хэрэгжилт: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тэмдэглэлээр “Багануурын цахилгаан станц” төслийн концессын гэрээнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. “Багануурын цахилгаан станц” төслийн концесс эзэмшигч “Багануур Пауэр” ХХК болон Төрийн худалдан авах ажиллагааны газар хооронд концессын нэмэлт гэрээг 2021 оны 05 дугаар сарын 14 өдөр байгуулсан. Үүний дагуу “Диспечтерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Багануур Пауэр” ХХК хооронд “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлцэл хийж, харилцан тохирсны дагуу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ №2-г байгуулсан.
Одоогийн байдлаар Концессын дагалдах гэрээнүүд болох “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” болон “Техник, хяналтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулахаар концесс эзэмшигч “Багануур Пауэр” ХХК нь “Багануур” ХК болон “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-тай тус тус хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх зорилгоор барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдийг холбогдох төрийн төв байгууллагуудаас авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл