Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагаа болон өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

Сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрийн төлөвлөгөөг танилцуулсан. Мөн хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн талаар санал солилцлоо.

90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан гэдгийг дурдаад Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон системийн горим ажиллагаанд тохирох бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж эхлэхээр 1989 оноос судалгааны ажлууд хийгдэж байсан.  Төвийн бүс, зүүн өмнөд бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хаах эх үүсвэрийг бий болгох ажлын хүрээнд тус уурхайг түшиглэн 400МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар шийдвэрлэн холбогдох гэрээ хэлэлцээр хийгдсэн. Концессын гэрээнд өөрчлөлт оруулж, дагалдах гэрээ хэлэлцээг байгуулан, 2022 онд ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124, 175 дугаар тогтоолуудгарч, төслийг төрийн санхүүжилтээр 30 хувьхүртэл буюу 242 сая ам доллар, үлдэгдэл санхүүжилтийг зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулахаар ажиллаж байгаа талаар тус тус танилцууллаа.

Элчин сайд Цай Вэньруй хоёр орны хамтын ажиллагаанд эрчим хүчний салбар тэргүүлэх зэргийн байр суурь эзэлдгийг тодотгон Эрдэнэбүрэнгийн УЦС үүний тод жишээ гэдгийг онцолсон. Гүйцэтгэгч компанитай тогтмол харилцаатай ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахад анхаарах болно гэлээ. Мөн “Багануурын дулааны цахилгаан станц”-ын төслийн үйл ажиллагааг дэмжиж, харилцаа холбоо тогтоож ажиллахаа илэрхийлсэн юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ