Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Бүгд Найрамдах Хятад ард улс

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Бүгд Найрамдах Хятад ард улсын Экзим банкны хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

288,500,000 амдоллар

3.1

     Зээлийн санхүүжилт

271,100,000 ам доллар

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

 

3.3

     Төсвийн санхүүжилт

14,400,000 ам доллар

4

Төсөл хэрэгжих хугацаа

5 жил

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам ЭБУЦСтанц Төсөл

7

Төслийн статус

Хэлэлцээрийн шатанд

Төслийн зорилго: Баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтанд оруулна.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл хэрэгжсэнээр:

-          Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч Эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд хор нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж 100% дотоодын эх үүсвэрээр хангагдана.

-          Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ойрын 10 жилийн нийт хэрэглээний өсөлтийг хангахуйц хүчин чадалтай болох.

-          Эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулах,

-          УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

-          Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.

-          Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.

-          Бүсийн  хэмжээнд улсын төсвөөс авах татаасыг тэглэнэ.

-          Ажлын байр нэмэгдүүлнэ.

-          Баруун 5 аймгийн эрчим хүчний нэгдсэн систем бүрдэх нөхцөлийг бүрдүүлж, бүсэд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горим тохируулгыг ханган ажиллах зэрэг үр ашигтай юм.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

  • 75553938
  • ХУД, 3-р хороо, Б.Шаравынгудамж, "Хан-Ууул" цамхаг 10 давхар 1004 тоот
  • info@erdeneburenhpp.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ