Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк(KfW) |
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
Хөнгөлттэй зээл |
3 |
Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ |
Евро |
3.1 |
Зээлийн санхүүжилт |
20,450,000 сая евро |
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
- |
3.3 |
Төсвийн санхүүжилт |
- |
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2020-2023 |
6 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК |
7 |
Төслийн статус |
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК |
Төслийн зорилго: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 110, 220 кВ-ын 30 гаруй дэд станцад дунджаар 40 жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон болон хуурай таслуур, эрчим хүчний системийн гол зангилаа 220 кВ-ын 4 дэд станцын реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх. |
||
Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж: Дэвшилтэд технологи бүхий стандартын шаардлагад нийцсэн реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүд болон элегаз таслууруудыг суурилуулсанаар тоноглолоос шалтгаалж үүсэх гэмтэл, тасралтын тоо буурах, дотоод хэрэгцээ, дутуу түгээх цахилгаан эрчим хүчний хэмжээг багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ. |
||
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 45, “ЦДҮС” ТӨХК-ийн төв байрны өргөтгөлийн 3 давхар. Холбогдох утас: 70042939, Факс: 976-70043287 |
Сэтгэгдэл