2023-03-24 08:45:41

Эрчим хүчний салбарын улсын байцаагчид үнэмлэх, тэмдгээ гардан авлаа

Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газраас нийслэл, орон нутгийн Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 36 улсын байцаагчийг хамруулан, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм.

Сургалтад хамрагдсан улсын байцаагчдын үнэмлэх, тэмдгийг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай гардуулан өгч, баяр хүргэхийн сацуу эрчим хүч нь улс орны чухал салбар гэдгийг онцолсон. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, зорилтыг аймаг, орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг даалгав.