СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол улсын засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Төсөл хэргэжүүлэх нэгжид Жолооч (1 хүн)-ийн ажлын байранд ажилтан нээлттэй сонгон шалгаруулж авна. Үүнд:
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
- Жолооны В ангиллын эрхтэй байх;
- 20 болон түүнээс дээш жил жолоо барьсан туршлагатай;
- Төсөлд 3 болон түүнээс олон жил ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Машины ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй байх;
- Цагийн зохион байгуулалт сайтай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Харилцааны өндөр ур чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Жолооны В ангиллын эрхийн үнэмлэх;
Дээрх материалуудыг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Үйлдвэрийн гудамж, Комфорт плаза, 1003 тоот
Утас: +976-77006589, +976-88579282
И-мэйл: ubhsip6589mn@gmail.com
Сэтгэгдэл