СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл
Бүрэлдэхүүн хэсэг 1:
1. Салхин цахилгаан станцын төсөл - Говь-Алтай аймагт салхины эрчим судлах хэмжилт 4 цэг дээр салхины хэмжилт хийж, төслийн гадаад зөвлөхүүдийн боловсруулсан ТЭЗҮ-ээр дээрх байршлууд техник, эдийн засгийн үндэслэлгүй гэж тогтоогдсон. Дотоодын хувь зөвлөхүүдтэй гэрээ байгуулан салхин станцын оронд ижил чадлын НЦС барихаар ТЭЗҮ, БОННҮ боловсруулж байна.
2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станцын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын БУА бүрэн дуусч байнгын ашиглалтад хүлээн авсан.
3. Алтай сумын хосолмол системийн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын БУА-ын гүйцэтгэл – 100%.
4. Завхан аймгийн Улиастай сумын 5МВт нарны цахилгаан станцын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын БУА-ын гүйцэтгэл – 100%
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10МВт нарны станцын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын БУА-ын гүйцэтгэл – 100%.
Бүрэлдэхүүн хэсэг 2:
1. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 кВт хүчин чадал бүхий “Гүний дулааны халаалтын систем”-ийн угсралт суурилуулалтын ажлын БУА-ын гүйцэтгэл – 100%
2. Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант цогцолбор сургуулийн барилгад хөрсний дулааны насосын системийг суурилуулах ажлын БУА-ын гүйцэтгэл – 100%.
3. Говь-Алтай аймгийн Алтай сумын эмнэлэг, захиргааны барилгад хөрсний дулааны насосын системийг суурилуулах ажлын гүйцэтгэгчээр "Нар энержи силикон металл" ХХК шалгарч БУА гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 35 хувьтай.
4. Увс аймгийн Улаангом сумын 5-р сургуулийн барилгад хөрсний дулааны насосын системийг суурилуулах ажлын гүйцэтгэгчээр "Нар энержи силикон металл" ХХК шалгарч БУА гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 50 хувьтай.
5. Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулийн барилгад хөрсний дулааны насосын системийг суурилуулах ажлын гүйцэтгэгчээр "Нар энержи силикон металл" ХХК шалгарч БУА гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 48 хувьтай.
Бусад
1. Завхан аймгийн Тэлмэн сумын 10 МВАр-ийн хуурмаг чадлын компенсацилах төхөөрөмж SVG төслийн БУА-ын гүйцэтгэл – 100%
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
Азийн Хөгжлийн Банк |
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
Холимог |
3 |
Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ |
66.22 сая ам.доллар |
3.1 |
Зээлийн санхүүжилт |
40сая ам.доллар |
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
14.6сая ам.доллар |
3.3 |
Төсвийн санхүүжилт |
5.62сая ам.доллар |
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2019-2027 |
6 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
Эрчим Хүчний Яам |
7 |
Төслийн статус |
Хэрэгжиж байгаа |
Төслийн зорилго: Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох. |
||
Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж: Баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хамгамжийн хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.Нүүрсний дулааны эрчим хүчийг ашиглахгүй, дан нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тул хүлэмжийн хий, утаа тортог ялгаруулахгүй тул агаарын бохирдол үүсгэж оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй. Мөн түүнчлэн импортын эрчим хүчний хэрэгцээг бууруулна. Ашиглалтад оруулсан дэд төслүүд: 2022 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын хосолсон систем 2022 онд Завхан аймгийн Улиастай сумын 5МВт-ын нарны цахилгаан станц, 3.6МВт*ц багтаамжтай цэнэг хуримтлуурын станц 2023 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц 2023 онд Завхан аймгийн Тэлмэн сумын дэд станцад 10 MVar хуурмаг чадал компенсацлах төхөөрөмжийг суурилуулах 2022 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 кВт хүчин чадал бүхий “Гүний дулааны халаалтын систем” суурилуулах |
||
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт: Хаяг: 17042 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө 31 тоот, “White Gate” төв 505-508 тоот Утас: 7710-5007 |
Сэтгэгдэл