“Цэвэр дулаан хангамжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

Эрчим хүчний яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран боловсруулж, НАМА Фасилити байгууллагад өргөн барьж, тус байгууллагад хүргүүлсэн 40 төслөөс шалгарч Монгол улсад хэрэгжих болсон “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, GGGI байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар оролцлоо.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Нарны дулааны станцын төсөл нь Монгол улсад анх удаа хэрэгжихээр эхэлж байгаад үнэхээр талархалтай байна. Цаашид орон нутгийн дулаан хангамжийг цэвэр дулааны эрчим хүчээр хангах үүд хаалгыг нээнэ гэж бодож байна” хэмээн онцлов.

GGGI байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон “Монгол улс бол цэлмэг хөх тэнгэртэй, жилийн туршид ээдэг нартай, тогтмол салхины цэвэр эх үүсвэртэй, сэргээгдэх эрчим хүчний цэвэр технологийг нэвтрүүлэхэд нэн таатай бөгөөд ийм төрлийн төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой сайхан орон билээ. Уг төслийн маань гол зорилго нь зөвхөн цэвэр дулааныг нэвтрүүлээд зогсохгүй, айл өрхүүд жилийн туршид халуун устай байж, тэдний ахуй ариун цэврийн нөхцөлийг ч мөн сайжруулах боломж бүрдүүлэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулах, аймаг орон нутагт амьдарч буй иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, нийслэл Улаанбаатар хот уруу шилжин ирэх хөдөлгөөнийг багасгах ач холбогдолтой юм” гэлээ.

Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах юм. Төслийн хүрээнд 45,000 иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12,000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ. Ингэхдээ нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийг 100 гаруй инженер техникийн ажилчдаар нэмэгдүүлнэ. Мөн улсын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийж, боломжит дөрвөн байрлалыг тодорхойлох юм.

Засгийн газрын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т заасан эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас шалтгаалан ялгарах нүүрсхүчлийн хийг 2030 он гэхэд 32%-иар бууруулах зорилт дэвшүүлсэн. Дээрх төсөл хэрэгжсэнээр 1.9 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд бууруулах боломж бүрдэнэ гэж урьдчилсан тооцоо гараад байна. Мөн Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ Сэргэлтийн Бодлогын хүрээнд анхаарах салбарууд болох эрчим хүч, хот болон хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил зэрэгтэй нийцэж байгаа юм.

Монгол Улсын эрчим хүчний салбар, ялангуяа дулаан хангамжийн систем нь нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд алслагдсан бүс нутгуудыг нүүрсээр ажилладаг дулааны станцуудаар ханган ажилладаг.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ