ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХҮСЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах суурь нөхцөл шаардлагын стандартыг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 09:00 цагаас “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн хурлын зааланд болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хүсэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:30 цагаас эхэлнэ.
Хэлэлцүүлэгт оролцох иргэд, аж ахуйн нэгж дараах холбоосыг бөглөнө үү. https://forms.gle/6Xgp3QTTNjWXvF5P7
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн байр, /Эрчим хүчний яамны ар талд/ https://maps.app.goo.gl/QnNUGM13UCDgWazb6
Холбогдох утас: Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн шинжээч Б.Баясгаланбаатар
/И-Мэйл: bayasgalanbaatar@energy.gov.mn, Утас: 51-267064/
Сэтгэгдэл