Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оныээлжит VI хуралдаан 2022.12.28-ны өдөр боллоо. Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулав.

ХуралдаанаарЭрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын шинэ дагуул хотуудын эрчим хүчний хангамжийн эх үүсвэрийнтехник, эдийн засгийн үндэслэл”-ийгхэлэлцэн шийдвэрлэв.

Эрчим хүчний яамнаас өгсөн даалгаврын хүрээнд цаашид Улаанбаатар хотын шинэ дагуул хот болон хөгжих Шинэ Зуунмод хотын төсөлд хамрагдах 1) Шинэ нисэх буудлын ард байгуулах “Аэросити” шинэ хот, 2) Тээвэр ложистик, үйлдвэрлэлийн төв, 3)Төр захиргаа, олон нийтийн төв, 4) Оюутны хотхон, нам давхар бүхий орон сууцны бүс болон “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн төсөл, төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Сэргэлэн сумын төв, Их Майдар эко хотын төслийг тус тус хэрэгжүүлэхэд шаардагдах эрчим хүчний эрэлт хэрэгцээг хэрхэн хангах асуудлыг судалсан. 

Боловсруулсан саналын нэг хувилбар нь дулааны 400 Гкал/ц, цахилгааны 250 МВт чадал бүхий дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулах шийдэл байв. Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.

Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны ажлын тайланг хэлэлцэн, хүрсэн үр дүнгээ хэлэлцэн дүгнэв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ