“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, Олон улсын стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан анхдагч гэрчилгээг 3-н жилийн хугацаатай олголоо.
Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа 63 жилийн түүхтэй “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, Олон улсын стандартыгнэвтрүүлснээр хэрэглэгч, харилцагч нэг бүрийн сэтгэл ханамжид суурилсан чанартай үйлчилгээг тасралтгүй сайжруулан хүргэх зорилготой ажиллаж байна.
ISO 9001:2015 Чанарын менежментийнтогтолцоо нь Дэлхийн 178 оронд амжилттай хэрэгжиж чадсан менежментийнтогтолцооны хамгийн шилдэг стандарт юм.
Энэхүү стандарт нь байгууллагын үйл ажиллагааны процесс болон үйлчилгээнийчанарт хяналтын тогтолцоог бий болгож, хэрэглэгч, харилцагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэхийг хянан сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм.
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр:
- Чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, шат бүрдээ хяналт,гүйцэтгэлийн үнэлгээг чанаржуулж байгууллага хөгжин дэвших гол шалгуур болно
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан үйлчилгээг тууштай үзүүлэн, тасралтгүй сайжруулж, дахин зохион бүтээх боломжтой болно
- Харилцагчийн үйлчилгээний чанарыг тогтмол хэмжиж, сайжруулалтын хэрэгжилтийг шуурхай ханган ажиллана
- Урт хугацаанд тогтвортой өрсөлдөхүйц чанараа хадгалж, харилцагч болон байгууллагын ашигт ажиллагааг харилцан хангаж ажиллана
- Эрсдэл ба боломжуудыг урьдчилан тооцож харилцагчдын хэрэгцээг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллана
- Байгууллагын гадаад ба дотоод орчны шинжилгээг Олон улсын стандартын түвшинд тодорхойлжстратеги төлөвлөгөөндөө тусган ажиллана
- Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болно.
Сэтгэгдэл