М.Баярмагнай: Өнөөдрийн байдлаар оргил ачаалал 1270 МВт-д хүрээд байна

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүнтэй өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ээлжит хурлыг хуралдуулж, ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцсэн.

Дэд сайд М.Баярмагнай дулаан хангамжийн улирал эхэлсэн холбогдуулан зарим мэдээллийг өгсөн. Эрчим хүчний оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1270 МВт-д хүрсэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өмнөх онтой харьцуулахад илүү сайн байгааг тодотгов.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 91%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн тулгарч буй асуудлын хүрээнд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Улсын онцгой комиссын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн IV хуралдаанаас “Эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагон хангалтыг нэмэгдүүлэх” үүрэг даалгаврын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-уудын ерөнхий инженер нарт;
  • Дулааны цахилгаан станцуудын хугацаа хоцорч байгаа дөрвөн үндсэн тоноглолын их засварын ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллаас өмнө дуусгаж ажиллахыг Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “ДЦС-3” ТӨХК, “ЭДЦС” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  ДЦС-ын ерөнхий инженер нарт;
  • “ДЦС-3” ТӨХК-ийн мазутын нөөцийг бүрдүүлэх талаар шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт;
  • “ДЦС-4” ТӨХК-ийн 2Т трансформаторын засварыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгаж, ажиллагаанд залгахыг “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженерт;
  • “ДЦС-4” ТӨХК-ийн 2Т трансформаторыг засвартай холбоотойгоор Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний горим ажиллагааг зохицуулж ажиллахыг “ДҮТ” ТӨХХК-ийн ерөнхий инженерт тус тус үүрэг болгов. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ