УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцтай танилцлаа

A- A A+


Photo

Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай УИХ-ыг гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2022 оны 09-р сарын 19-ний өдөр газар дээр нь танилцлаа.

Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед”, EPC 01 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн удирдлага, инженерүүд бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 4 багц ажилд хуваан гүйцэтгэх бөгөөд 2021 онд эхэлсэн EPC 01 багц ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнөөдөр үйлдвэрийн талбайд оффис сургалтын төв, лаборатори, гал команд, анхны тусламжийн төв, засварын цех, агуулах зэрэг иргэний 9 барилга, усан сан, дамжуулах хоолой, авто замын барилгын ажил өрнөж буй бөгөөд уг багц ажил нь үйлдвэрийн дараа дараагийн технологийн болон хангамжийн байгууламжуудыг барих суурь нь болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тайлбарлалаа.

Үйлдвэрийн EPC 02багц ажил нь “Энгийн болон вакум нэрлэгийн байгууламжууд,  агуулах сав парк, ачих буулгах байгууламжууд”, харин EPC 03 багц ажил нь үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангах, шингэн түлшит 35 МВт-ын ДЦС байх юм. Эдгээр ажлын ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах 2 дахь шатны тендер дуусах шатандаа явж буйг мөн мэдээллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд эрчим хүчний хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс салбарын сайдад танилцууллаа. Тухайлбал, Үйлдвэрийн цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системтэй холбох, газрын тос дамжуулах хоолой, түүний дагалдах байгууламжуудыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд “Ширээт” дэд станцыг өргөтгөх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг салбарын сайдаас хүслээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед шаардлагатай эрчим хүчээр тасалдалгүй, найдвартай хангах тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлээд цаашид урт хугацаанд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авахад төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллах талаар Эрчим хүчний яамны холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр томилогдон ажлаа авснаас хойш анхны томилолтоо стратегийн онц чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлүүлж буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг бүтээн байгуулалтын үе дэх эрчим хүчтэй холбогдсон бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ