Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

A- A A+


Photo

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт 5 зорилт, 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрийн нэг нь “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэсэн зорилт тусгагдсан.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.  

Төслийн хүрээнд “80 МВт-ын чадалтай, 200 MВт.цагийн багтаамжтай Эрчим хүчний хуримтлуурын байгууламжийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, эхний 2 жилийн ашиглалтын үйл ажиллагааг дэмжих“ ажлын гүйцэтгэгчийг Олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd (ZTT) ба Zhongtian Energy  Storage Technology Co,.Ltd (ZEST) компаниудын хамтарсан Консорциумтай“Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ”-г байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Гэрээний дүн нь 80.9 сая ам.доллар ба Монгол улсын Засгийн газраас гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлнэ.

ZTTболон ZEST  компаниуднь эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд ZTT ньБНХАУ-ын“Эрчим хүчний Эдийн засгийн судалгааны хүрээлэн”-гээс гаргадаг 2021 оны “Дэлхийн шилдэг 500 эрчим хүчний шинэ аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад зургаа дахь жилдээ багтсан болZEST нь“Эрчим хүч хуримтлуурын холбоо”-ны  2021 оны эрчим хүч хуримтлуулах батарейны технологийн шилдэг 10 компанийн жагсаалтад шалгарсан туршлагатай аж.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ионтөрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбосноор Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой найдвартай ажиллагааг дээшлүүлэх дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх,
  • Оргил ачааллын нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах;
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгох;
  • Мөн хүчдэлийн тохируулга хийх, Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлнэ.

Тус эрчим хүчний хуримтлуурын байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар Төвийн бүсийн эрчим хүчний системд жил бүр 58.5 сая кВт.цаг ногоон эрчим хүчийг нийлүүлэх ба Дулааны цахилгаан станцуудын цахилгаан ачааллыг бууруулж жил бүр шууд үр дүнгээр 46,8 мянган тонноор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2030 он гэхэд жилд 842 мянган тонн хүлэмжийн хийн (CO2) ялгарлыг бууруулах боломжийг олгоно. 

Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон зэрэгцээ ажиллаж эхэлнэ.

Батарей хуримтлуурын технологи нь манай улсын хувьд шинэ технологи бөгөөдХБНГУ-ын “RWE Technology International GmbH”зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.Зөвлөх ажил үйлчилгээний хүрээнд техникийн зөвлөх үйлчилгээнээс гадна хуримтлуурын байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, стратегийг боловсруулах салбарын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх ажлууд хийгдэх ба ингэснээр төслийн ашиглалтын хугацаанд байгууламжийг эрсдэлгүй,  үр ашигтай ажиллуулах, цаашид энэ төрлийн технологид хувийн хэвшил хөрөнгө оруулж, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Ашиглалтад хүлээн авснаас хойш төслийн гүйцэтгэгч нь 2 жилийн турш “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай хамтран ашиглалтыг хариуцан ажиллах ба энэ хугацаанд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн инженер техникийн ажилтнуудад ашиглалт засвар үйлчилгээний дадлага туршлага олгож, цаашид бие даан ажиллуулах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр тус тус бий болно.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ