Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.НасантогтохБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг наймдугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэндМонгол Улсын Эрчим хүчний салбарын тухай танилцуулж, Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг харилцан туршлага солилцох замаар хөгжүүлэх боломж байгаа талаар тэмдэглэв.  

Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кханын  Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатэр дундаа эрчим хүчний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх үндэс суурь болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань 08 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд  Монгол Улсад ажлын айлчлал хийж Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлвэрийн яам болон зарим үйлвэрийн газартай танилцаж, уулзаж байгаа юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ