ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

A- A A+


Photo

Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авах нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Алтай сумын Засаг дарга Д.Эрдэнэжаргал, албаны зочид төлөөлөгч болон сумын төвийн ард иргэд оролцлоо.
 
Төсөл хэрэгжсэнээр, төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийг нарны шавхагдашгүй эрчим хүчийг ашигласан сэргээгдэх эрчим хүчээр, цэнэг хураагуурын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангах боломжтой бүрдлээ.
 
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ