Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны ээлжит III хуралдаан боллоо

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны ээлжит III хуралдаан 2022.05.04-ний өдөр боллоо. Хуралдааныг эрчим хүчний дэд сайд бөгөөд зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, цахимаар хуралдуулав.

ХуралдаанаарЭрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийслэл, сум орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хувийн хэвшлийн захиалгаар гүйцэтгэсэн нийт долоон төслийг хэлэлцэв.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, төвлөрсөн дулаан хангамжийн системийг найдваржуулах хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Морингийн даваан дахь “Залуус-1” орон сууцны хорооллын дулаан хангамжийг шийдвэрлэх “Морингийн даваа дулааны станцын техник эдийн засгийн үндэслэл”, Нийслэлийн “Налайх дүүргийн Городок тосгоны дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл”-ийг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах шинэ эх үүсвэр бий болгох хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх  “Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл”, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод тусгагдсаны дагуу эрчим хүч экспортлогч орон болох зорилтын хүрээнд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр барих экспортын “Эрдэнэ 1500 МВт-ын салхин цахилгаан станц, 500 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын  техник эдийн засгийн үндэслэл”, агаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цэвэр эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хөрсний дулааны насосоор барилгын халаалтыг шийдэх зорилгоор Баянхонгор аймгийн Өлзийт сумын ахлах сургууль,  Говь-Алтай аймгийн Алтай сумын захиргаа, Эрүүл мэндийн төв, Увс аймгийн Улаангомын 5-р сургууль гэсэн 4 барилгын дулаан хангамжид газрын дулааны насос суурилуулах техник эдийн засгийн үндэслэл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ