ЧОЙБАЛСАНГИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДЛЫГ 50МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСӨЛ
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
Монгол улсын засгийн газар, БНХАУ-ын Хөгжлийн банк |
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
Холимог |
3 |
Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ |
79,488,266 Америк доллар |
3.1 |
Зээлийн санхүүжилт |
60,000,000 ам доллар |
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
- |
3.3 |
Төсвийн санхүүжилт |
52 тэрбум төгрөг /19,488,266 ам доллар/ |
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2020-2022 |
6 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
ТБЕА ХХК /БНХАУ/ |
7 |
Төслийн статус |
|
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болох. |
||
ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ: НИЙГМИЙН ҮР ӨГӨӨЖ- Зүүн бүсэд хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөсөн бүтээн байгуулалтуудын эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх бөгөөд үндэсний боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгоно. Чойбалсан хотын дулаан хангамж найдваржина. ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ- Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах энэхүү төслийн үр дүнд уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ- Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөл хэрэгжсэнээр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, багийн 25139 айл өрх, 3133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангана. |
||
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, ТВ5 барилгын 8 давхар. 94084084 |
Сэтгэгдэл