Олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.5.-т “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах“ хэмээн заасан. Улмаар Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын төслийг бэлэн болгоод байна. Тус журмын төслийн “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” 2019 оны 8 дугаар сар 22-ны өдөр 13:00 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын зааланд болох тул олон нийт идэвхтэй оролцоно уу.
Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай.