ТЕНДЕРИЙН УРИЛГА

Худалдан авах ажиллагааны тусгай мэдэгдэл

Тендерийн үнийн санал ирүүлэх хүсэлт

(Хоёр дугтуйт тендер)

 

ЗахиалагчЭрчим хүчний яам

Төслийн нэр:Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Гэрээний нэр: 1A магистраль, ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400мм-ийн голчтой шугам татах зураг төсөв, барилга угсралтын ажил Улс: Монгол

 

Зээлийн дугаар:6589- MN

Тендерийн дугаар: W-1A-32

Огноо: 2024.12.18

 

  1. Монгол Улсын Засгийн газар – Эрчим хүчний яамнь “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциациас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан бөгөөд энэхүү төслийн хүрээнд “1A магистраль, ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400мм-ийн голчтой шугам татах барилга угсралтын ажил”-ын гэрээний санхүүжилтэд тодорхой хэмжээг зарцуулахаар төлөвлөсөн болно.
  2. Эрчим хүчний яам[цаашид Захиалагч] нь эрх бүхий тендерт оролцогчдоос дараах гэрээний (Ажил) зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд дараах зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил орно:

Тендерийн дугаар

Гэрээний нэр

Гэрээний хугацаа

W-1A-32

1A магистраль, ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400мм-ийн голчтой шугам татах барилга угсралтын ажил

Зураг төсөл: 60 өдөр

(2 сар)

Барилга угсралт: 120 өдөр (4 сар)

  1. Тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны 2020 оны 11-р сарын зээлдэгчийн худалдан авах ажиллагааны журам (“Худалдан авах ажиллагааны журам”)-д заасны дагуу Тендерийн хүсэлтийг ашиглан дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулах бөгөөд Худалдан авах ажиллагааны журамд заасан эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй.
  2. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогчид нэмэлт мэдээллийг Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл, дулааны инженер Е.Ерболат, erbolat050411@gmail.com цахим хаягаар авч, тендерийн баримт бичгийг ажлын цагаар 09:00-17:00 цагийн хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжээс ирж авна.
  3. Сонирхсон тендерт оролцогч нь Монгол хэл дээрх тендерийн баримт бичгийн иж бүрдлийг албан хүсэлт гаргаж 250,000 төгрөгөөр буцаан олгогдохгүй нөхцөлтэйгээр худалдан авна.

Тендерийн баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлнэ. Баримт бичиг алга болсон эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэн тохиолдолд Захиалагч хариуцлага хүлээхгүй.

Төлбөрийг доорх дансанд байршуулна уу.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгж

Банкны нэр: Төрийн сан

Дансны дугаар: 100900011954

  1. Тендерийн өмнөх уулзалтыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт тендерийн баримт бичигт заасан хаягт зохион байгуулна.

 

  1. Тендерийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Байгууллагын хаяг: Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 100 тоот

Цахим тендер ирүүлэхийг хориглоно. Хугацаа хоцорсон тендерээс татгалзана. Тендерийн гадна талын дугтуйг "ТЕНДЕРИЙН ЭХ ХУВЬ'' дотор дугтуйг "ТЕХНИКИЙН ХЭСЭГ" гэж тэмдэглэх бөгөөд тендерийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт, тендерт оролцогчдын төлөөлөгчид болон оролцох хүсэлтэй хэн бүхнийг байлцуулан нээнэ. "САНХҮҮГИЙН ХЭСЭГ" гэсэн тэмдэглэгээтэй бүх дугтуйг задлахгүй бөгөөд хоёр дахь тендерийн нээлт хүртэл захиалагчийн талд хадгална.

  1. Тендерийн хамт 170,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  2. Худалдан авах ажиллагааны журамд Зээлдэгч нь тендерт шалгарсан оролцогчийн ашиг хүртэгчийн өмчлөлийн талаарх мэдээллийг тендерийн баримт бичигт тусгагдсан "Ашиг хүртэгчийнөмчлөлийн мэдээллийг ил тод болгох маягт"-ыг ашиглан гэрээ байгуулах тухай мэдэгдлийн нэг хэсэг болгон ил тод мэдээлнэ.

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Комфорт плаза, 10 давхар, 1003 тоот.

Утас: (976) 88080060, И-мейл: erbolat050411@gmail.com