ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                                                    

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн нэгж нь эрх бүхий тендерт оролцогчдоос        GO-EM-12-”УБДС” ТӨХК-ийн албан хэрэгцээнд шуурхай ажиллагааны авто машин худалдан авах” үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үнийн санал авах урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “UNDB” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

Үнийн санал авах урилга нь Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ(2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ний дагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.14. Сонирхлын зөрчил хэсгийг мөрдөнө үү.

 

Оролцохыг сонирхсон этгээд нь үнийн санал авах бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлан материал тус бүрийг битүүмжлэн доорх хаягаар ирүүлнэ. Үнийн санал авах материалыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Үгүй”

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилд борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
  • Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жил
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Шаардлагагүй

 

Оролцохыг сонирхсон этгээд нь ubhsip6589mn@gmail.comцахим хаягаар албан бичгээр хүсэлт гаргаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2024 оны 06 дугаар сарын 20-ны 10:00 цагт нээнэ. 

Хаяг: Монгол  улс,Улаанбаатар хот,Хан-Уул дүүрэг, 3-р хороо,Үйлдвэрийн гудамж, Комфорт плаза, 1003 тоот

Утасны дугаар: (976)-77006589, 80084134