ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Огноо: 2024.04.24     

                                   

Эрчим хүчний яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх”төслийн хүрээндэрх бүхий тендерт оролцогчдоос W-WE-28”-“Засварын ажилчид болон гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах сургалтын өрөөний тохижилт, засварын ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүүүнийн саналын урилгань2021 оны02 дугаарсарын08-ныөдөр“UNDB”цахим https://devbusiness.un.org/ хаяг-т нийтэлсэн ТөслийнХудалданавахажиллагааныЕрөнхиймэдэгдлийндагуузарлагдажбайна.

 

Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ(2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ний дагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт  оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.14. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг мөрдөнө үү.

Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлаж материал тус бүрийг нь битүүмжлэн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг эсвэл түүнээс өмнө Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжид цаасаар ирүүлнэ. Үнийн саналыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон үнийн саналыг хүлээн авахаас татгалзана.

Үнийн саналыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжийн хурлын зааланд нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Үгүй”

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон чадварын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 100%-иас багагүй борлуулалтын орлоготой байна.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил “2021, 2022, 2023” Ижил төстэй ажил гэдэгт:

Барилгын засвар, засал чимэглэлийн ажлыг тооцно.

  • Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Оролцогч нь үнийн санал авах баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

 

Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 (тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

Төлбөрийн дансны мэдээлэл:                 
              Дансны нэр:                       Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр

ашгийг нэмэгдүүлэх төсөл

              Дансны дугаар:                 100900011954

              Банкны нэр:                       Төрийн сан банк.

 

Хаяг: Монгол  улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Комфорт плаза, 10 дугаар давхар, 1003 тоот

Утасны дугаар: (976)-77006589, 80084134