Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Төслийн дугаар нэр:

Р170676: Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

Дугаар: W-9G-9-1

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Дулааны 9 Г магистраль, ТК-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын ТК-10 цэг хүртэлх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил (одоо байгаа 2ф400 мм-ийн голчтой суваггүй шугамыг 2ф500 мм голчтой болгож өргөтгөх) барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгүүлэх тендерийн бичиг баримт

Тендер ирүүлэх сүүлийн хугацаа:

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10:00 цаг

1.                   Энэхүү тендерийн урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн банкны “НҮБ-ын Бизнесийн Хөгжил” гадаад цахим хуудас дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

2.                  Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд “Дулааны 9 Г магистраль, ТК-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын ТК-10 цэг хүртэлх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил (одоо байгаа 2ф400 мм-ийн голчтой суваггүй шугамыг 2ф500 мм голчтой болгож өргөтгөх) барилга угсралтын ажил”-ын худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.                  Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Дулааны 9 Г магистраль, ТК-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын ТК-10 цэг хүртэлх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил (одоо байгаа 2ф400 мм-ийн голчтой суваггүй шугамыг 2ф500 мм голчтой болгож өргөтгөх) барилга угсралтын ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.                  Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ын дагуу дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтынаргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг мөрдөнө.

5.                  Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.

6.                  Дотоодын давуу эрх тооцохгүй.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 4,490,623,709.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун ерэн сая зургаан зуун хорин гурван мянга долоон зуун ес) төгрөгөөс багагүй байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт хэмжээ:3,143,436,596.0 (гурван тэрбум нэг зуун дөчин гурван сая дөрвөн зуун гучин зургаан мянга таван зуун ерэн зургаа)төгрөгөөс багагүй байна.

 

·         Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

 

·         Тусгай зөвшөөрөл:

Эрчим хүчний яамнаас олгодог доорхи тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнд:

-          ТЗ-5.2 буюу 0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2/ даралттай шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

 

7.                  Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

 

Төлбөрийн дансны мэдээлэл:                 
              Дансны нэр:                        Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг

нэмэгдүүлэх төсөл

              Дансны дугаар:                   100900011954

              Банкны нэр:                        Төрийн сан банк.

 

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

8.                  Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

                Тендерийг хүлээн авах хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

 

9.                   Тендерийн хамт 179,624,949.0 (нэг зуун далан есөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга есөн зуун дөчин ес)төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

10.               Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны 10:00 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

              

Тендер нээх хаяг:Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

 

11.               Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,

Үйлдвэрчний гудамж, Комфорт плаза, 1003 тоот

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Төслийн инженер Е.Ерболат

Утас:+976-77006589; 88080060

 И-мэйл: erbolat050411@gmail.com