Даралт өргөх насос станц №3- ын буцах талын 6 кв- ын тогтмол хурдны насосыг хувьсах хурдны насосоор шинэчлэн солих барилга угсралтын ажлын зураг төсөв боловсруулах, зохиогчийн хяналтын зөвлөх үйлчилгээ
ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ)
Огноо: 2023 оны 06 дугаар сарын 20
Монгол Улс
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
Зээлийн дугаар :6589 MN
Даалгаврын нэр: “Даралт өргөх насос станц №3- ын буцах талын 6 кВ - ын тогтмол хурдны насосыг хувьсах хурдны насосоор шинэчлэн солих барилга угсралтын ажлын зураг төсөв боловсруулах, зохиогчийн хяналтын зөвлөх үйлчилгээ”
Дугаар: CS-ND-16
Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.
Зөвлөх үйлчилгээ (“Үйлчилгээ”) нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Даралт өргөх насос станц №3- ын буцах талын 6 кВ-ын тогтмол хурдны насосыг хувьсах хурдны насосоор шинэчлэн солих” барилга угсралтын ажлын зураг төсөв боловсруулах, зохиогчийн хяналт тавих ажлуудаас бүрдэнэ.
Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Хураангуй жагсаалтын шалгуурууд. Үүнд:
1. Эрчим хүчний яамнаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнд:
2023 оноос өмнө авсан бол:
- ТЗ-8.9. 0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2/ даралттай дулааны шугам, хоолой, дулаан дамжуулах төвийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах
- ТЗ-8.3. 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах;
2023 оноос хойш авсан бол:
- ТЗ-8. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
2. Ижил төстэй зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэсэн 5 жилийн туршлагатай байх;
3. Сүүлийн 5 жилийн хугацаанд цахилгаан болон дулааны шугам, станцын зураг, төсөв хийж гүйцэтгэж байсан 2-оос доошгүй ажлын жагсаалт (гэрээ, хүлээлгэн өгсөн акт баримт хавсаргах);
Зөвлөх компанийн гол мэргэжилтэн, шинжээчид тавигдах шаардлага
- Ерөнхий инженер - 1, цахилгаан эсвэл барилгын инженер мэргэжилтэй, Зөвлөх зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх,
- Цахилгааны инженер - 1, цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх,
· Зургийн инженер - 1, Цахилгааны инженер мэргэжилтэнй, Зөвлөх зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх,
- Төсөвчин – 1, инженер мэргэжилтэй, Зөвлөх зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх,
Нийтлэг шаардлага
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Зураг төсөл боловсруулах туршлагатай;
- Зураг төсвийн программууд дээр ажиллах чадвартай байх.
Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг үзнэ үү.
Зөвлөх компани нь чадвараа сайжруулахын тулд бусад компанитай түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Хэрэв түншлэлээр хэрэгжүүлэх бол хариуцлагыг хамтран хариуцна.
Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ. Цахимаар материал хүлээн авахгүй.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,
Комфорт плаза 10 давхар 1003 тоот
Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл
Төслийн дулааны инженер Е.Ерболат
Утас:+976-77006589; 88080060, И-мэйл: erbolat050411@gmail.com