Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам
Журам батлах тухай /Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам/
2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төв болон Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга (Б.Бадрал), Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга (З.Төмөрбаатар), ЭЗХШҮГ-ын дарга (Ч.Саранжав) нарт даалгасугай.
САЙД Т.ОЧИРХҮҮ
Улсын бүртгэлд 2007 оны 09 сарын 05-ны өдрийн 2743 дүгээрт бүртгэсэн.