Салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр шагнах журам
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнах журам/
2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын нэг, хоёрдугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь :
Нэг. Түлш эрчим хүчний сайдын шийдвэрээр олгогдох Монгол Улсын Засгийн газрын шагнал "Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, шагнуулах хүний тодорхойлолтын загварыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
Хоёр. Энэ журам гарсантай холбогдуулж Дэд бүтцийн сайдын 2001 оны 346 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Т.ОЧИРХҮҮ
Улсын бүртгэлд 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2709 дүгээрт бүртгэсэн.