Мэдээллийн ил тод байдлыг хангах нийлэг журам батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 411 хот
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ