Буцах Файлыг татах

Үндэсний хөтөлбөр батлах тухай

 
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Ажилтай, орлоготой Монгол хүн/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 4 дүгээр                                                                                                                                                                                             Улаанбаатар
сарын 27-ны өдөр                                                                                                Дугаар 154                                                                                   хот


                                                     
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

 

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:



1. ”Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

2. Үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын болон орон нутгийн дэд зөвлөл, ажлын албыг байгуулан ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

3. Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах  хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4. Үндэсний хөтөлбөрийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

 

 

       
Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 

Хөдөлмөрийн сайд                                                               Я.САНЖМЯТАВ

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ