Буцах

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТУХАЙ

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны  5 дугаар                                                                                                                                                                                                          Улаанбаатар
сарын 18-ны  өдөр                                                                                                 Дугаар 186                                                                                                хот


                                                         
                        
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН
БЭЛТГЭЛ ХАНГАХ ТУХАЙ

 


Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-д өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт тус тус даалгасугай. 

 

2. Дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч, цахилгаан дамжуулах, түгээх компаниудын түгээлтийн алдагдлыг 2013 оны зорилтот түвшингээс бууруулах талаар техник зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.

 

3. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 жилийн хугацаагаар хойшлуулах асуудлыг боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

 

4. “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн дулааны станцын талаар авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

 

5. Эрчим хүчний компаниудын 2013 оны зорилтот түвшинг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаар олох орлогын хэмжээнд багтаан дахин хянаж шинэчлэн батлахыг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

 

6. Эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны зардалд тавих хяналтыг сайжруулах үүднээс Эрчим хүчний зохицуулах хороо болон Төрийн өмчийн хорооны харилцааг зохицуулсан журмын төсөл боловсруулан Засгийн газарт оруулахыг  Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр), Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар) нарт  даалгасугай.

 

7. Түлш, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын  эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 80.0 (наян) тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй   зээлийг   эргэн   төлөх  нөхцөлтэйгээр  Монголбанкнаас  арилжааны банкаар дамжуулан олгуулах ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

 

8. Эрчим хүчний борлуулалтын авлагыг 50 хувиар бууруулж ажиллах, энэхүү тогтоолын биелэлтийг энэ оны II улиралд багтаан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд үүрэг болгосугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                                           Н.АЛТАНХУЯГ

 

Эрчим хүчний сайд                                                                            М.СОНОМПИЛ

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ