Концессын гэрээг шинэчлэн байгуулах зөвшөөрөл олгох тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 156 хот
КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 6.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт болгон нэмэгдүүлсүгэй.
2. Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих дулааны цахилгаан станцыг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барьж байгуулахаар тогтсонтой холбогдуулан уг цахилгаан станцыг “Тэлмэний дулааны цахилгаан станц” гэж нэрлэхээр тогтсугай.
3. Цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт болгосонтой холбогдуулан Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барих талаар байгуулсан концессын гэрээг шинэчлэн байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 102 дахь заалтын “Могойнголын дулааны цахилгаан станц” гэснийг “Тэлмэний дулааны цахилгаан станц” гэж, мөн заалтын “60 МВт” гэснийг “100 МВт” гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР