Шинээр баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар Улаанбаатар
сарын 9-ний өдөр Дугаар 260 хот
ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ДУЛААНЫ СТАНЦУУДЫН
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинээр баригдаж байгаа дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааг 2013 оны 9-12 дугаар сард багтаан байгуулж ажиллуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
2. Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинээр баригдаж байгаа дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа, сургалт явуулах, дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын үйл ажиллагааг зүгшрүүлэхэд шаардагдах 978,500,000 (есөн зуун далан найман сая таван зуун мянган) төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд зөвшөөрсүгэй.
3. Шинээр баригдаж ашиглалтад орж байгаа дулааны станцуудын дулааны эрчим хүч борлуулах үнэ, тарифыг зохих журмын дагуу бодит өртөгт тулгуурлан тогтоож, тухай бүр зохицуулалт хийж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ