Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 8-ны өдөр Дугаар 207 хот
ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д заасан “XYIII.1.34. Сумдын 0,4 кВ-ын ЦДАШ, дэд станцын иж бүрэн шинэчлэл”, “XYIII.2.4. ДЦС-2-ын зуухны шинэчлэл (Улаанбаатар)”, “XYIII.3.3. “ДЦС-4”-т зуухнуудын үнс, утааны хийн ялгаруулалтыг бууруулах технологи нэвтрүүлэх (Улаанбаатар)” гэсэн төсөл, арга хэмжээг тус тус хассугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ