Буцах

Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай

ТӨРИЙН САНГИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХ ТУХАЙ

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                  Улаанбаатар
сарын 30-ны  өдөр                                                                                                       Дугаар 116                                                                                                хот

 


ТӨРИЙН САНГИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХ ТУХАЙ


  Төсвийн тухай хуулийн 36.1, 37.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын  Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Төрийн захиргааны төв байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэгт төрийн сангийн зарим чиг үүргийг хамааруулан,  төрийн захиргааны төв байгууллага, харьяа төсвийн байгууллагын төрийн сангийн үйлчилгээг хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

 

2. Төрийн захиргааны төв байгууллагад төрийн сангийн программ суурилуулж яамдын санхүү, хөрөнгө оруулалтын газар, хэлтсийг Сангийн яамтай Кибер аюулгүй байдлын газрын сүлжээгээр холбон төрийн сангийн мэргэжилтнүүдийг системтэйгээр сурган мэргэшүүлж, төсвийн хэрэгжилт, төлбөр тооцоог шуурхай болгох арга хэмжээ авч, 2013 оны төсөвт тодотгол хийх хүртэл хугацаанд ажиллах мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмийн даатгалын зардлыг Сангийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, төрийн сангийн үйл ажиллагааг    4 дүгээр сарын 1-ний өдрөөс  үе шаттайгаар эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

 

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 8 дугаар  сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар  зүйлд “Хууль зүйн яам 113” гэснийг “Хууль зүйн яам 116”, “Боловсрол, шинжлэх ухааны яам 71” гэснийг “Боловсрол, шинжлэх ухааны яам 74” гэж өөрчилж, бусад яам тус бүрт 2 мэргэжилтэн ажиллахаар тооцон, орон тоог нь нэмсүгэй.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Сангийн сайд                                                                             Ч.УЛААН       

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ