Буцах

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 3 дугаар                                                                                                                                                                                               Улаанбаатар
сарын  2-ны  өдөр                                                                                                  Дугаар 71                                                                                       хот


БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСӨЛ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Бодлогын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр “Шинэ төмөр зам” төсөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөл, “Гудамж” (Улаанбаатар хотын           33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх болон Туул гол, Сэлбэ голын даланг дагуулан хурдны зам барих) төсөл, Тавантолгойн нүүрсний орд газарт 300МВт цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхээр тогтсугай.

 

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг бүрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулан ажиллуулахаар тогтоосугай.

 

3. Төслийн нэгж байгуулж, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх талаар дараахь арга хэмжээ авч ажиллан тухай бүр Засгийн газарт танилцуулж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тухайн төсөл хэрэгжиж байгаа салбарын эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай:

 

3.1. бүтээн байгуулалтын төсөл, обьектын ажлын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг захиалж боловсруулах;

3.2. төслийн санхүүгийн болон эдийн засгийн тооцоог хийлгэх;

3.3. төслийн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулах;

 

3.4. бүтээн байгуулалтын ажлын нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулан түүний гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, улмаар ажлыг нь эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах.

 

3.5. Төслийн нэгжийн үйл ажиллагааг удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавьж, төсөл бүрийн явцын талаар Засгийн газарт тухай бүр мэдээлж байх.

 

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Эдийн засгийн хөгжлийн сайд                                             Н.БАТБАЯР

 

Монгол  Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын дарга                                                            Ч.САЙХАНБИЛЭГ
     

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ