Буцах Файлыг татах

“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” БАРИХ ТУХАЙ

“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” БАРИХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны  2 дугаар                                                                                                                                                                                                   Улаанбаатар
сарын  16-ны  өдөр                                                                                                     Дугаар 55                                                                                     хот

 

“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” БАРИХ ТУХАЙ

 

          Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1, Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл болон 22.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2013-2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах  зорилгоор  “Амгалан дулааны станц”-ыг “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр  дулааны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт барих гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор эхний ээлжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

 

2. “Амгалан дулааны станц”-ын гүйцэтгэлийг дулааны станцыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа зохих журмын дагуу Хөгжлийн банк болон төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж, төлбөрийг барагдуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

 

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ус-15” дулааны станц барих тухай” Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар тогтоолын          1 дүгээр зүйлийг хүчингүй болгосугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

 

 

Эрчим хүчний сайд                                                              М.СОНОМПИЛ

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ