2024-03-01 06:47:43

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ

 

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

БНХАУ-ын Экспорт-Импорт банк /ЭКСИМ/-ны хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

266,457,328.55 ам.доллар

3.1

Зээлийн санхүүжилт

ЭКСИМ – 95%

3.2

Буцалтгүй тусламжийн санхүүжилт

 

3.3

Монгол Улсын Засгийн Газар /МУЗГ/-ын санхүүжилт

МУЗГ – 5%

4

Төсөл хэрэгжих хугацаа

61 сар

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим Хүчний Яам /ЭХЯ/, Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц /ЭБУЦС/ - ТХН

6

Төслийн статус

Тусгайлсан зээлийн хэлэлцээр /ТЗХ/ - ийн гэрээнд гарын үсэг зурах шатанд

7

Төслийн зорилго

Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөлт, бие даасан байдал, аюулгүй ажиллагааг хангах, цэвэр ус хуримтлуулах их багтаамжтай нөөцлүүр, горим тохируулгын үүрэг гүйцэтгэх Усан цахилгаан станц барьж байгуулах шаардлагатай.

8

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

  • Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
  • Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн систем, улмаар Төвийн бүсийн эрчим хүчний систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана.
  • Улсын төсвөөс Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 329 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна.
  • УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.
  • Усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Усан сан үүсгэснээр их хэмжээний цэвэр усны нөөц бүрдэнэ.

9

Төслийн хэрэгжилт

Төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг Ерөнхий гүйцэтгэгч Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду түншлэл өөрийн хөрөнгөөр 2023 онд эхлүүлсэн.

10

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Хаяг: Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп” оффис, 201 тоот.

Утас: 7755-1516

И-Мэйл: info@erdeneburenhpp.mn

Вэб сайт: www.erdeneburenhpp.mn