2024-03-01 06:24:49

10 аймгийн төвийн дулааны станц бариx төсөл

 

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

БНСУ-ын Засгийн газар.

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

149.9 сая ам.доллар

3.1

            Зээлийн санхүүжилт

148.7 сая ам.доллар

3.2

            Буцалгүй тусламжийн санхүүжилт

-

3.3

            Төсвийн санхүүжилт

1.2 сая ам.доллар

4

Төсөл хэрэгжих хугацаа

2019-2024

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам

6

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

 

Төслийн зорилго:

Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт технологийн, найдвартай төвлөрсөн дулаан хангамжийн систем барьж, иргэдийг халаалт, хэрэгцээний халуун усаар ханган, амьдраx орчныг сайжруулаx.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 65 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем ашиглалтад орно. 

Агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарал буурна. Техник эдийн засгийн үндэслэлд тооцоолсноор SOx 10 дахин, NOx 3 дахин, тоосонцор 120 дахин багасна.

Иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдэж, амьсгалын замын өвчлөлт буурна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна.

Нийт 1564 аж ахуйн нэгж, байгууллага, 2035 нийтийн болон амины орон сууц, мөн шинээр 50,000 кв.м талбай бүхий 9800 айл өрх шинэ дулаан хангамжийн системд холбогдож, иргэд хэрэгцээний халуун усаар жилийн турш хангагдана.

Дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, улмаар хүн амын хэт төвлөрөл саарна.  

Төслийн хэрэгжилт:

Төслийн хүрээнд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан /Багц-1/, Төв, Дундговь /Багц-2/, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр /Багц-3/ аймгуудад дулаан хангамжийн систем барих ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран 2024 онд ашиглалтад оруулаxаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Архангай /Багц-4/ аймагт дулаан хангамжийн систем барих ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулаx тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, холбоо барих утас:

Хаяг: 14230 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Юнескогийн гудамж -31, Далай Тауэр, 10-р давхар, 1004 тоот өрөө.

И-мэйл: info-10aimag@energy.gov.mn

Утас: 7000 1196