2023-05-31 02:44:08

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

-       Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай, эрчим хүчний инженер /0713 цахилгаан эрчим хүч/, эсхүл менежментийн ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;

-       Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;

-       Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;

-       Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

-       Ял шийтгэлгүй байх.

Бүрдүүлэх материал:

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2.    Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;

3.    Ажил байдлын тодорхойлолт;

4.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;

5.    Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;

6.    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

7.    Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023оны 06дугаар сарын 07ыөдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 3 давхар 213 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороохүлээн авна. Холбогдох утас: 51-263094

тестийн Шалгалт:

Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

1.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2.    Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;

3.    Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар.

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2023 оны 06дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

1.    Удирдан зохион байгуулах чадвар;

2.    Манлайлах чадвар;

3.    Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

1.    Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;

2.    Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

3.    Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;

4.    Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

 

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр