2022-08-26 03:11:09

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

 

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Дэлхийн банк - Олон улсын хөгжлийн ассоциаци

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн:

41 саяам. доллар

3.1

Зээлийн санхүүжилт

41 сая ам доллар

3.2

Буцалгүй тусламжийн санхүүжилт

-

3.3

Төсвийн санхүүжилт

-

4

Төсөл хэрэгжих хугацаа:

2020-2025

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

6

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Төслийн сонгогдсон хэсэгт байрлах дулааны шугам сүлжээний хүчин чадлыг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, УБДС ТӨХК -ийн чадавхийг сайжруулж төслийн хэрэгжилтийн үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн хөгжлийн зорилгыг (TХЗ) дараах замаар хангана:

  1. Төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах хоолойн хүчин чадлыг  нэмэгдүүлж, сүлжээггэр хорооллын сонгосон бүсрүү сунгах;
  2. Одоо байгаа дамжуулах хоолойг шинэчлэсэнээр дулааны алдагдал багасч,  ашигт үйлийн коэффициент дээшилнэ;
  3. Улаанбаатар хотын дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцуудыг шинэчлэх.

Төсөл нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй.:

Бүрэлдэхүүн хэсэг 1 (40 сая ам.доллар)-ийн хүрээнд ТДХС-ний дамжуулах хоолойг өргөтгөж, шинэчлэх, сүлжээг тэлэх болон одоогийн даралт өргөх насос станцуудыг шинэчлэх, дулааны дэд станц барих ажлууд хамаарна. Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд доорх гурван дэд бүрэлдэхүүн ажлыг санхүүжүүлнэ.

  • Дэд бүрэлдэхүүн 1.1 хэсэгт сонгосон суурин бүсэд төвлөрсөн дулааны сүлжээг өргөтгөж, шинэчлэх;
  • Дэд бүрэлдэхүүн 1.2 хэсэг нь дэд бүрэлдэхүүн1.1 хэсгийн гүйцэтгэлд суурилах бөгөөд сонгосон бүсэд шинээр дамжуулах хоолой татаж гэр хорооллын өрхүүдийг ТДХС-д холбож, агаар, орчны бохирдлыг бууруулах;
  • Дэд бүрэлдэхүүн 1.3 хэсэг нь ТДХС-ийн даралт өргөх насос станцуудыншинэчлэлийг дэмжих бөгөөд насосуудыг бага овортой өргөлтийн насос, дулаан солилцох төхөөрөмж суурилуулах.

Бүрэлдэхүүн 2 нь дунд болон урт хугацаанд бодлого, институцын реформыг дэмжих ажиллагааг санхүүжүүлэх бөгөөд үүний дотор Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ий /УБДС ТӨХК/ техник, үйл ажиллагаа, байгууллагын нөөцийн менежментийн функцийг сайжруулснаар төслийг амжилттай гүйцэтгэх боломж бүрдүүлнэ.Энэ бүрэлдэхүүнд хоёр дэд бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  • Дэд бүрэлдэхүүн 2.1 хэсэг нь УБДС ТӨХК-ийн техник, үйлажиллагаа, итгэмжлэл, байгууллагын нөөцийн менежментийн функцыг сайжруулах; салбарын төлөвлөлт, хууль зүйн зохицуулалт, институцийн зохион байгуулалтын хүрээнд гол оролцогч талуудад техникийн туслалцаа үзүүлэх ажлууд багтана.
  • Дэд бүрэлдэхүүн 2.2 нь төслийн менежментэд дэмжлэг үзүүлэх бөгөөд, үүнд  байгаль орчин болон нийгмийн хариуцлагын хүрээнд бэлтгэл, хяналт үнэлгээ хийх, төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн үйл ажиллагаанууд багтана.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Төсөл нь эдийн засаг, байгаль орчин нийгмийн олон талын ач тустай. Үүнд:

  1. Дамжуулах сүлжээг шинэчлэн, хүчин чадлыг өргөтгөснөөр хүчин чадлын хязгаарлалтыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ба дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100Гкал/ц аар нэмэгдэнэ. Орчин үеийн халаалтын технологитой холбогдох боломжийг олгож сул зогсонги үеийн хүчин чадлыг ашиглан үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлнэ;
  2. Дамжуулах сүлжээнд хөрөнгө оруулснаар сүлжээн дэх системийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, шатахууны зардал, үйл ажиллагааны алдагдал, засвар үйлчилгээний зардлыг бууруулж, салбарын хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгана;
  3. ДХ сүлжээнд илүү олон барилга байгууламжийг холбосноор одоо байгаа нүүрс хэрэглэдэг ХЗ болон уламжлалт галлагаат зуухыг сольж шинээр нэмж ашиглахаас урьдчилан сэргийлнэ. Бусад ач холбогдлыг нь дурдвал агаарын бохирдол буурч агаарын чанар сайжирснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх ба агаар дахь хүлэмжийн хий ялгаралыг бууруулах сайн нөлөөтэйгээс гадна гол байгууламжууд нурах эрдэл буурах, үйлчилгээний чанар сайжрах зэрэг болно. 

Төслийн хэрэгжилт:

БХ1.1-ийн хүрээнд

2020-2021 онд Төслийн бэлтгэл ажил;

2021-2022 онд

  • Түр уурын шугам, 5а-1-4-р багц, 3г магистраль шугамынг өртгөтгөн шинэчлэх  барилга угсралтын ажил;

2022-2023 онд

  • 5а-5-р багц, 4а, 4б, 9аб, 9ж, 12г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил;

2023-2024 онд

  • 2а, 9г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил;

БХ1.2-ын хүрээнд

2021-2022 онд

  • Сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөсөн ажлын зураг төсөв зохиох;

2023-2024 онд

  • Соломон (и-март) худалдааны төвийн замын урд талаас эхлэн оснаауг-ын ддт-95 хүртэл шинээр барих дулааны шугамын барилга угсралтын ажил;
  • Нарлаг худалдааны төвийн зүүн талаас бичил 6 дугаар хороолол буюу 28 дугаар сургуулийн баруун хойд тал хүртэл шинээр барих дулааны шугамын барилга угсралтын ажил;
  • ДЦС-2-ын баруун урд ҮХТ-43-аас Москва хороолол чиглэлд узель-18 хүртэлх угсрагдсан 2Ф800мм-ийн голчтой дулааны гол шугамын дагуу дутуу ажлыг гүйцээх барилга угсарлтын ажил;

БХ1.3-хүрээнд

2022-2023 онд

  • УБДС ТӨХК-ийн "Үйлдвэр бааз"-ын 6 кВ-ын хуучин хуваарилах байгууламжуудыг шинэчлэх;
  • Насос станц №3-н 6 кВ-ын хуучин хуваарилах байгууламжуудыг шинэчлэх;

2023-2024 онд

  • Даралт өргөх насос станц №3-ын буцах талын 6кВ-ын тогттмол хурдны насосыг хувьсах насосоор шинэчлэн солих ажил;

БХ2.1-ийн хүрээнд:

2021-2022онд

  1. УБДС ТӨХК-ийн шуурхай дуудлагын төв, сургалтын өрөөний засварын ажил;
  2. УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах:
  3. Техникийн дэмждэг үзүүлэх ажлын хэсэгт шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх;
  4. УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх (Даралт өргөх насосны засвар үйлчилгээнд ашиглах багаж, тоног төхөөрөмж );
  5. УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх (Дулааны шугамын шахалтын тоног төхөөрөмж
  6. Төвөөс зугтах хүчний даралт өргөх насос, Өндөр даралтын шахалтын насосны шлак);
  7. 22 кВА-ийн цахилгааны эх үүсгүүр, чиргүүлийн хамт нийлүүлэх;
  8. Дулааны шугамын трасс тодорхойлох, гэмтэл саатал илрүүлэх багаж, программ хангамж (сургалтын хамт) нийлүүлэх;
  9. Дулааны шугамын огтолгоны төхөөрөмж нийлүүлэх;

2023 онд

  1. УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэх хүрээнд гадаадын 3 болон дотоодын 13 сургалтуудыг зохион байгуулсан.
  2. УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах:
    • УБДС ТӨХК-ийн дата серверийн тоног төхөөрөмж, суурилуулалт, серверийн өрөөний засварын ажил;
    • "УБДС" ТӨХК-ийн албан хэрэгцээнд экскаватор худалдан авах;

2024 онд

  1. УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах:
  2. Засварын ажилчид болон гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах сургалтын өрөөний тохижилт, засварын ажил;
  3. Шуурхай ажиллагааны авто машин;
  4. Тусгай тоноглол бүхий засварын авто машин;

2023-2024 онд УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэх хүрээнд хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ:

  • “Дулааны салбарын төлөвлөлт, дүрэм журам, байгууллагын зохицуулалтыг харьцуулан судалгаа хийх замаар, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, төслийн хэрэгжилтийн хүрээнд дулааны салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон тухайн арга хэмжээний боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар боловсруулах” зөвлөх үйлчилгээ;
  • Урьдчилсан дулаалгатай дулааны шугам, тоног төхөөрөмжийн стандартыг шинээр нэьтрүүлэх, дулаанй шугамын угсралтын ажлын одоо мардагдаж буй стандарт, норм дүрмийг шинэчлэх;
  • Дулааны шугамын сүлжээний болон нэмэлт усны одоо мөрдөгдөж байгаа  стандарт, нормыг шинэчлэн тогтоох;
  • Компанийн хөрөнгийн менежментийн бодлого зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшнийг хангах, богино, дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг боловсруулах;
  • Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн усны менежментийг сайжруулах ажлын хүрээнд дулааны шугамын сүлжээний ус, сүлжээний нэмэлт усны одоо мөрдөгдөж байгаа стандарт, нормын үзүүлэлтийг дээшлүүлэх;

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэр 67а, 2 тоот /Дэлгэр хотхон/

Холбоо барих утас: 7700-6589

2021-2022 онд өргөтгөн шинэчлэх шугамын зураглал

Зураг 2. 2023-2024 онд өргөтгөн шинэчлэх шугамын зураглал