2020-10-05 02:18:38

УЛААНБААТАР ХОТЫН ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

Төслийн нэр:                   

“Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төсөл (Ulaanbaatar Thermal Power Plant No.4 Optimization project)

Төслийн дугаар:

MON-P10

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр:

Хөнгөлөлттэй зээл

Зээлдэгч улс, олон улсын байгууллагын нэр:

Япон улс, ЖАЙКА /JICA/

Төслийн хэрэгжих хугацаа:

2014-2018, Төслийн хамрах хүрээ:

 

Төслийн хамрах хүрээнд хийгдэх ажлууд:

-        Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх ( ТА №1-6-д)

-        Уурын турбинуудын хяналт удирдлагыг DCS системд шилжүүлэх (ТА №1-6-д)

-        Зуухнуудад (8 зууханд) үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах

-        Зуухны тоос бэлтгэх тоноглолын тээрмийн бул, таваг шинэчлэх (Зуух № 5-8)

Төслийн зөвлөх компани:

Electric Power Development (J-Power)

Төслийн гүйцэтгэгч компани:

Yokogawa Electric Corporation (Багц 1)

MHPS Ltd & MCS International LLC Consortium (Багц 2)

Төслийн зорилго:

         Дулааны 4 дүгээр цахилгаан станцын техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, технологийн шинэчлэлт хийх зорилгоор төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:

-        Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх ( ТА №1-6-д)

-        Уурын турбинуудын хяналт удирдлагыг электрон системд шилжүүлэх (ТА №1-6-д)

-        Зуухнуудад (7 зууханд) үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах

Зуухны тоос бэлтгэх тоноглолын тээрмийн бул, таваг шинэчлэх (Зуух № 5-8)

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Уг төсөл хэрэгжиж дуусах үед дараах үр ашиг гарах тооцооллыг ТЭЗҮ-д тусгасан. Үүнд:

1.    Уурын турбин №1-6-д төслийн хүрээнд  шинэ техник, технологийг нэвтрүүлсэнээр өмнөх онтой харьцуулахад уурын турбины зогсолт45 орчим хувиар буурах боломж бүрдэж цахилгаан эрчим хүчний хэмжээг 28 орчим хувиар нэмэгдүүлэх боломж бүрдсэн.

2.    Зууханд үнс үлээлгийн төхөөрөмжүүд суурилуулахад зуухнуудын дундаж ачаалал 12 орчим хувиар буюу 376 тн/цаг болж нэмэгдэх бөгөөд эрчим хүчний үйдвэрлэл дунджаар 5 орчим хувиар нэмэгдэхээр тооцоо гарч байна.

Зуухны тоос бэлтгэх тоноглолын тээрмүүдийн бул, тавнуудыг шинэчлэх ажлыгхийснээр нүүрсний зарцуулалтыг жилдээ 8 орчим хувиар буюу 240,000.0 орчим тонноор багсагаж, хүлэмжийн хийг бууруулна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

  • ДЦС-4 ТӨХК-ний байр, утас: 99115799