ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Цахилгаан техникийн шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий тоноглол, тоног төхөөрөмжүүдийг угсарч, суурилуулах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг нормчлолын ажлын төлөвлөгөөнд тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ЭХЯ-аас баталсан 2021 оны 03/21 ажлын даалгаврын дагуу “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн нийтэд нь хянах, засаж сайжруулах ажлыгЭрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зохион байгуулан хэрэгжүүлэв.
Төсөлд дүрмийн үг хэллэгийг оновчтой болгох, редакцийн чанартай сайжруулалт хийх, хуучирсан технологийн зохицуулалтыг хасах, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмтэй нийцүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.
“Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааныдүрэм”-ийн төсөлтэй танилцан, саналаа 2024.12.24-нөөс 2025.01.24-ний өдрийн хооронд ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэлд gerel@energy.gov.mnхаягаар ирүүлнэ үү.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Сэтгэгдэл