НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ДҮРМИЙНТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ДҮРМИЙН ТӨСӨЛД
САНАЛ АВАХ ТУХАЙ
Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд шилжиж эхэлснээс хойш тус салбарт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хүрээнд нэг худалдан авагчтай арилжааны спот зах зээлийн зохицуулалт хэрэгжиж байна. Нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, бага чадлын тархмал үүсвэр, цэнэг хуримтлуурын станц үйл ажиллагаа явуулах болсон, мөн шинэ эх үүсвэрийг сүлжээнд холбох, реле хамгаалалт, тоолуурын системтэй холбоотойгоор зарчмын зохицуулалтуудыг 2010 онд батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-д нэмж тусгах хэрэгцээ шаардлага үүссэн.
Энэхүү дүрмийн төсөлд шинээрнэр томьёоны бүлэг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, цэнэг хуримтлуурын станцын техникийн үзүүлэлт болон давтамж хүчдэлийн тохируулга, аваарын үеийн горим ажиллагааны зохицуулалтыг тусгасан бүлэг, мөн тоолуурын нэгдсэн системийн зохицуулалтын дэд бүлэг, реле хамгаалалтын бүлэг, хариуцлагын бүлгийг тус тус шинээр тусгасан.
Мөн горим төлөвлөлт, тооцооны хэсэгт жилийн төлөвлөгөөний төлөвлөлт, нэгдсэн сүлжээнд шугам холбох, томоохон хэрэглэгч, эх үүсвэр нэмэгдвэл шаардлагатай тохиолдолд саармаг цэгийн горимыг тооцоолох шаардлагыг тусгах, Зөрчлийн бүлэгт технологийн зөрчлийн мэдээ, аваар, 1 ба 2 дугаар зэргийн саатлыг мэдээлэх, тэдгээрийг судлах актын загварыг цэгцлэх, хугацааг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусгагдсан.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар баталсан “Нэгдсэн сүлжээний дүрэм” нь 15 бүлэг 60 дэд бүлэгтэй байсныг 20 бүлэг 78 дэд бүлэгтэй болгон шинэчилж байна.
“Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн төсөлтэй танилцан, саналаа 2024.12.24-нөөс 2025.01.24-ний өдрийн хооронд ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэлд gerel@energy.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Сэтгэгдэл