ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ.
Эрчим хүчний яамны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2024 оны 11 сарын 25-нийөдөр боллоо. Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Даваасамбуу, мэргэжилтэн Б.Оюундэлгэр, С.Халиун, Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Галбадрах, Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн Д.Наранцацралт мэргэжилтэн Х.Энхсайхан, Гэрээ, эрх зүйн газрын мэргэжилтэн Н.Өнөболд нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тангаргийн ёслолыг нээж, Төрийн захиргааны албан хаагчдаар томилогдсон хүмүүсийг танилцуулан тангаргийн бичиг гардуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ. Тангаргийг дээдлэн дуудаж дууссаны дараагаар Монгол улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис хүртэн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа дурсгалын зураг татуулснаар өндөрлөв.
Сэтгэгдэл