ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЛБАРЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+


Photo

   Уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, газрын дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон  Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг 17 Төрийн бус байгууллагаас 11  төлөөлөл  оролцов.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарт тулгамдаж буй  Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний либералчлалыг эхлүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгуулах санал хэлсэн. 

Улсын төсвөөр хийгдэж буй ажлын эрхийг шилжүүлдэг, орон нутагт тендер зарладаг, дүгнэдэг байдлыг зогсоох, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар саналаа илэрхийлэв.

   Мөн эрчим хүчний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа хумигдаж буйг хэлээд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төрийн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж үе шаттай зохион байгуулах хүсэлтээ уламжлав.

Сайд Б.Чойжилсүрэн төрийн бус байгууллагын төлөөлөлүүдтэй хийсэн уулзалтыг “АЖИЛ ХЭРЭГЧ” хэмээн тодотгоод тэдгээрийн тавьсан санал, хүсэлтийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн хамтарсан уулзалтыг жил бүр зохион байгуулж ажиллахаа цохон тэмдэглэв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ