ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХАМТАРСАН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ УЛИРАН СОНГОГДОЖ ТАМГА ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

A- A A+


Photo

 

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон.

Эрчим хүчний сайдаар улиран томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн

• 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн

• 54 настай

• Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Төгссөн сургууль, мэргэжил

1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.

Ажилласан байдал

• 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал

• 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал

• 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал

• 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга

• 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

• 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга

• 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байна.

Гадаад хэл

Англи, Орос

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад тархмал эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, эхлүүлсэн төслүүдийг хугацаанд нь дуусгах, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход хичээж ажиллахаа илэрхийллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ