Эрчим хүчний салбарт “ЧАНАРЫН ДЭД БҮТЭЦ” ном мэндэллээ

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэл өөрийн туурвисан “Чанарын дэд бүтэц” номын нээлтээ /2024.04.18/ хийлээ. Номын нээлтэд яамны удирдлага, хамт олон, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн төлөөлөл оролцов.

Улс оронд шинжлэх ухаан, техник технологи, аж үйлдвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспорт, импортын баримжаатай зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад тулгарч буй аливаа саад бэрхшээлийг даван туулахад стандартчилал, хэмжил зүй, сорилт туршилт, баталгаажуулалт, итгэмжлэл гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүн элемент бүхий “Чанарын дэд бүтэц” ном нь зөвхөн үйлдвэрлэгчдэд төдийгүй зохицуулагч, хэрэглэгчдэд хэрхэн чанарыг хангах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг бий болгох, хөгжүүлэхэд чиглүүлэгч гарын авлага болсноороо ач холбогдолтой.

“Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудлыг улс орны эдийн засгийн салбаруудад үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тоноглол, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бүтээгдэхүүний чанар, үйл явцад тавигдах шаардлагыг стандартчилах, тохирлын үнэлгээнд хамруулах, баталгаажуулах зохицуулалтыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хөгжлийг түүчээлэгч эрчим хүчний салбарт ч мөн чанарын дэд бүтцийн талаар мэдлэг, ойлголт олгох, хөгжүүлэх эрэлт хэрэгцээ нь тулгамдсан асуудлын нэг болсон.

Улсын хөгжилд чанарын дэд бүтцийн үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаар үйлдвэрлэлд ажиллаж буй инженер техникийн ажилтан, менежерүүд, их дээд сургуулийн байгалийн ухаан, техникийн салбарын оюутнуудад цэгцтэй суурь мэдлэг олж авахад энэхүү ном тусална гэдгийг зохиогч онцлон тэмдэглэсэн.

Мөн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийнсургалтад зориулан номын дээжээс тус сургуулийн Чанарын албаны дарга Ч.Улам-Оргилд гардуулав.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ