Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Хархорин суманд ажиллалаа

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өнөөдөр /2024.04.04/ Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа. Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр  хэрэгжиж буй “Эрчим хүч - 2” төслийн хүрээнд Хархорин сумын 10-0,4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах ажлын гүйцэтгэлтэй биечлэн танилцсан.

Төслийн хүрээнд 10/0,4кВ-ын хоёр ком дэд станц барьж, 250кВА чадал бүхий хоёр хүчний трансформатор суурилуулах, модон тулгууруудыг төмөр бетон болгох, хуучин дамжуулагч утсыг бүрээстэй, дамжуулах чадвар өндөртэй дамжуулах утсаар сольж техникийн алдагдалгүй болгох, ухаалаг тоолуурыг айл өрхийн хэрэглээнд бүрэн нэвтрүүлснээр заалтыг биечлэн бичдэг механик ажиллагааг халснаар түүнийг дагасан орлого өссөн байна. Төсөл хэрэгжсэнээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасалдалгүй болсон талаар байгууллагын удирдлагууд танилцууллаа.

Мөн “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хархорин салбарын инженер техникийн ажилчидтай уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.  

Уулзалтын төгсгөлд дэд сайд М.Баярмагнай 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг ханган ажиллах, техникийн хяналтыг тогтмол зохион байгуулах, ажилчдын нийгмийн асуудалд анхаарал тавих зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ