“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байна
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх өнөөдөр /2023.08.18/ “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажилтай биечлэн танилцлаа.
Барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталейшн” ХХК хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Үүнээс зуухны барилгын суурийн ажил дуусаж, каркас угсралтын ажил хийгдэж байна. Ажлын явцад хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг онцгой анхаарах, барилга угсралтын ажлыг хугацаанд нь дуусгах үүрэг даалгавар өглөө.
Өргөтгөл хийгдэж, хүчин чадал нэмэгдсэнээр нийслэлийн Баянзүрх дүүргийн зүүн хэсгийн албан байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн хэрэглээ нэмэгдэх юм.
Сэтгэгдэл